Friday, December 2, 2011

номын сангийн тухай

Түүх
Дундад зууны үеийн шашны сургуулийн номын сан. Чех, Прага хот дахь Страхов сүм

Дэлхийн хамгийн эртний номын сан МЭӨ 7-р зуунд байсан Ассирийн хааны номын сан юм. Ассирийн мөхлийн дараа тэр чигээрээ газар дор хадгалагдаж байсан тус номын сангийн папирусан бичээсүүд эртний Месопотамийн соёлыг судлахад томоохон түлхэц үзүүлсэн билээ. Мөн МЭӨ 3-р зууны үеийн Александригийн номын сан алдартай. Тус номын сан нь эмийн ургамалын цэцэрлэгтэй, орчин үеийнхээр бол ботаникийн цэцэрлэгтэй номын сан байв.

Түүхийн туршид судалгаа шинжилгээний зорилгоор ном, хэвлэмэл материалуудыг цуглуулдаг газрууд нь эрдэмтэд, язгууртнууд л ашиглах боломжтой, эсвэл энгийн иргэд ашиглах боломжтой ч өндөр төлбөртэй байжээ. Дундад зууны үед ном нь байшинтай тэнцүү үнэтэй байсан тул тавиураасаа уяатай байдаг байв. Йохан Гутенберг ном хэвлэлтийн технологийг нээснээр номыг олноор нь хэвлэх боломжтой болж, үнэ өртөг нь ч буурснаар энгийн иргэдэд хүртээлтэй зүйл болж эхэлжээ.
[засварлах] Номын сангийн үүрэг

Номын сангийн үүргийг ерөнхийд нь 6 ангилж болно.
[засварлах] Цуглуулах

Ном, сонин, сэтгүүлээс эхлээд CD зэрэг мультимедиануудыг цуглуулна. Ингэхдээ хэрэглэгчдийн үүднээс хандаж, тодорхой төлөвлөгөөний дагуу цуглуулж, мөн хэрэглэгдэхгүй болсон материалууд дундаас хадгалах шаардлагагүй гэж үзсэн зүйлсийг хаяж болдог.
[засварлах] Төрөлжүүлэх

Ном хэвлэл нь зохистой байдлаар төрөлжүүлэгдээгүй бол хэрэглэх үнэ цэнэгүй болох билээ. Иймд номын сангууд цуглуулсан материалаа тодорхой аргын дагуу индексжүүлж, ангилна. Ингэснээр мэдээллийг хайхад хялбар болдог.
[засварлах] Хадгалах

Ном хэвлэл, материалууд хийгдсэн материалаасаа хамаарч зохистойгоор хадгалахыг шаарддаг. Мөн элэгдлийг засварлах, олшруулах зэргээр устаж үгүй болохоос сэргийлнэ. Цаг ирэх тусам нэмэгдэх мэдээллүүдийг зөв зохистой хадгалахын тулд хэрэггүй болсон мэдээллийг хаяж устгах ч тохиолдол бий.
[засварлах] Үйлчилгээ

Номын сангийн хамгийн гол зорилго юм. Өөрийн фондод буй материалуудаас үйлчлүүлэгчдэд зээлүүлэх, түр хэрэглүүлэх, хувилж олшруулан хэрэглүүлэх, уншуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

No comments:

Post a Comment